Be Origin with Gerel Saraana Titelbild

Be Origin with Gerel Saraana

Be Origin with Gerel Saraana

Von: Gerel Saraana
Jetzt kostenlos hören, ohne Abo

Nur 0,99 € pro Monat für die ersten 3 Monate

Danach 9.95 € pro Monat. Bedingungen gelten.

Über diesen Titel

Ухаарал, эдгэрэл, дотоод гэрлийн орон зайд тавтай морил. Gerel Saraana – Be Origin нь амьдралын дараагийн алхмаа тодорхой, тайван, гэрэлтэй болгох podкаст. Хурдтай амьдралд бид өөрийгөө сонсохоо мартдаг. Тиймээс энд та өөрийгөө таних, сэтгэлийн чимээгээ мэдрэх, амьдралын үнэ цэнээ сэргээх боломжтой.Энд бид:• эдгэрэл, тайвшрал• үнэн мөн чанартайгаа ажиллах алхамууд• ухаарал өгөх түүхүүд• сорилтыг гэрэлтэй даван туулах арга зам• Монгол ухааны гүн санааг өдөр тутамд хэрэглэхүйц хэлбэрээр хүргэнэ.Хэрвээ та өөрийн язгуур руугаа буцаж, доторх гэрлээ асаахыг хүсвэл — зөв газартаа байна.

© 2025 Be Origin with Gerel Saraana
Persönliche Entwicklung Persönlicher Erfolg
  • ХАЙР БИШ ХОР: ЭЭЖҮҮДИЙН БҮТЭЭСЭН НИЙГМИЙН ШААР
    Dec 28 2025

    Ээжийн хайр үнэхээр үргэлж зөв байдаг уу?

    Хайр нэрээр дамжсан хэт хамаарал нийгмийг хэрхэн чимээгүйгээр сүйтгэн эвддэг вэ?

    Энэ эпизодод бид:

    • “Сайн ээж” гэх ойлголтын сүүдэр тал
    • Хайр нэрээр ээжүүд хариуцлагагүй эрчүүд хэрхэн бүтээгддэг механизм
    • Ээж–хүүгийн хэт хамаарал тархинд ямар айдсыг суулгадаг тухай
    • Яагаад зарим эрчүүд эхнэрээсээ ээж хайж, амьдралаас үүрд зугтдаг болдгийг
    • Жинхэнэ хайр гэж юу вэ, харин хор гэж юуг хэлэх вэ гэдгийг

    хатуу үнэн, сэтгэлзүйн тайлбар, ухамсрын сэрэлт-ээр задлан ярьна.

    Энэ бол буруутгах подкаст биш.

    Ухаарах, таслах, эдгэрэх тухай яриа.

    Хэрвээ та:

    • Ээж бол,
    • Хүүтэй бол,
    • Эсвэл өөрөө хэт хамааралтай орчинд өссөн бол энэ эпизод таныг тойрохгүй.

    Сонсоод өнгөрөх биш —

    сонсоод бодож,

    бодсоныхоо дараа

    сонголт хийх подкаст.

    Гэрэл Сараана нь Гэрэл Тараана.

    Mehr anzeigen Weniger anzeigen
    10 Min.
  • ХҮНИЙ МӨС: АДГУУСНААС ДОР ХҮН СҮРЭГ
    Dec 20 2025

    Хүн чанар гэж юуг хэлэх вэ?
    Бид хэзээнээс хүний мөс чанарыг
    айдас, ашиг сонирхол, хариуцлагаас зугтах шалтгаанаар
    амархан арилжаалж эхэлсэн юм бол?

    Энэ эпизодод бид
    адгуус ч хийдэггүй үйлдэл
    яагаад “хэвийн”, “бүгд тэгдэг”, “аргагүй”
    гэсэн тайлбараар зөвтгөгдөж эхэлдгийг
    ёс суртахуун, сэтгэл зүй, сүргийн сэтгэлгээний
    гүн давхаргаас задлан ярилцана.

    Хүн ганцаараа буруу зүйл хийж байгаагаа мэдэрч чаддаг.
    Гэвч сүрэг дунд ороход
    хариуцлага замхарч,
    айдас халдварлаж,
    ёс зүй уусч алга болдог.

    Ингэж л
    хүн чанараа алдаж,
    өөрийн хийсэн үйлдэлдээ
    эзэн болж чадахаа больдог.

    Энэ бол “муу хүн”-ий тухай эпизод биш.
    Энэ бол айдастай хүн,
    хариуцлагаас зугтсан хүн,
    өөрийгөө цагаатгах шалтаг олсон сүрэг
    хэрхэн хүн чанарыг сүйтгэдэг тухай үнэн яриа юм.

    “Хүн болж төрөх нь хувь тавилан байж магадгүй.
    Харин хүн шиг амьдрах нь —
    өдөр бүрийн сонголт.”

    Энэ эпизод
    танд хэн нэгнийг шүүж буруутгуулахын тулд бус,
    өөрөөсөө асуух зоригийг өгнө.

    — Би ямар үед хүний мөс чанараа алдаж байна вэ?
    — Би айдсаа ямар шалтаг дор нуун амьдарч байна вэ?
    — Би сүргийн дунд өөрийгөө алдаж байна уу,
    эсвэл өөрийн үнэт зүйлдээ үнэнч байж чаддаг уу?

    Энэ бол амархан сонсогдох эпизод биш.
    Гэхдээ энэ бол
    хүн хэвээр үлдэхийг хүссэн хүнд
    зайлшгүй сонсох ёстой аялал юм.

    Хүн алдаагаа мэдэх үедээ
    хүн хэвээрээ байдаг.
    Алдаагаа зөвтгөх үедээ
    сүрэг болдог.

    Хүн алдаагаа мэдэх үедээ
    хүн хэвээрээ байдаг.
    Алдаагаа зөвтгөх үедээ
    сүрэг болдог.

    Адгуус амьд үлдэхийн тулд ална.
    Харин хүн айдсаа нуухын тулд
    ёс суртахуунаа алдаг.

    Адгуус амьд үлдэхийн тулд ална.
    Харин хүн айдсаа нуухын тулд
    ёс суртахуунаа алдаг.

    Гэрэл Сараана нь Гэрэл Тараана.

    Mehr anzeigen Weniger anzeigen
    11 Min.
  • Сэтгэлийн Шорон: Айдсын Манан Доторх Би
    Dec 8 2025

    Айдас гэдэг биднийг хорьдог төмөр хаалга биш. Зүгээр л удаан хугацаанд хааж орхисон дотоод өрөө.Тэр өрөөнд жижигхэн бид — айсан, ганцаардсан, дуугүй тэвчсэн дотоод хүүхэд — одоог хүртэл нуугдаж байдаг.


    Энэ эпизодод бид айдсын манан дундуур зөөлөн алхаж, дотор нь нууж ирсэн өөрийнхөө жинхэнэ дүртэйгээ учирна.


    Айдас яагаад өөр дүрээр буцаж ирдэг вэ? Яагаад том болсон ч сэтгэл маань шархтай хэвээр байдаг вэ?Монгол гэр бүлийн дуугүй уур амьсгал биднийг хэрхэн төлөвшүүлсэн бэ? Хайрлах үед яагаад жижигхэн хүүхэд шиг айдаг, зугтдаг, зууралддаг вэ? Айдсыг хүлээн зөвшөөрөх нь яагаад гэрэл асаахтай адил вэ?


    Энэ бол айдсаа “засах” тухай биш. Айдсаа ойлгож, өөрийгөө хүлээн зөвшөөрч сурах тухай. Өнөөдөр та манан дундаас анхны гэрлээ олж харж магадгүй. Энэ гэрэл таны доторх жинхэнэ “би”.


    Тухлан сууж, нэг амьсгалаа аваарай… Бид одоо дотоод аялалдаа хамт гарна.


    Гэрэл Сараана нь Гэрэл Тараана.

    Mehr anzeigen Weniger anzeigen
    11 Min.
Noch keine Rezensionen vorhanden